ХӨСҮТ-д анх удаа дурангаар бөөр авах мэс засал хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-16 09:53:16

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ”Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд ХӨСҮТ-ийн удирдлагаас тусламж үйлчилгээний нэр төрлийг үе шаттай нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, дурангийн аргаар анх удаа баруун бөөр авах мэс заслыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгортой хамтран амжилттай хийжээ.


Ийнхүү тус эмнэлэг эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа аж.

 

相关新闻