Эрдэнэбулган сум доторх такси үйлчилгээг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс өнөөдөр /11.13/ хуралдаж, тодорхой асуудлуудаар шийдвэр гаргалаа. Аймгийн Засаг даргын а/842 дугаар захирамжаар:
- 2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс 17-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглов.
- Хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 10.00-19.00 цаг хүртэл хугацаанд ажиллуулахаар боллоо.
- Эрдэнэбулган сумын таксины үйлчилгээг 2020 оны 11-р сарын 13-17-ны өдрийг дуустал хугацаанд зогсоолоо.
- Хариуцсан аж ахуйн нэгжийн дотоод цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт зохион байгуулж хийлгэхийг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирагч нарт үүрэг болголоо.
З Захирамжаас гадна аймгийн хэмжээнд хүүхдийг гэрээс гаргахыг хориглож, үнэхээр харах хүнгүй бол аюулгүй байдлыг маш сайн хангаж гарах, дулаан байлгах асуудлыг шаардах хэрэгтэйг хэллээ. Мөн аймгийн хэмжээнд явуулын эргүүл постуудыг эрчимжүүлж, хүн хүч нэмэгдүүлж ажиллахаар боллоо.