Ирэх сард Морингийн даваанд авто машины уралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-26 17:06:10

Монголын бартаат замын авто спортын холбооноос өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах талаар сонирхууллаа.

Тус уралдааныг ирэх сарын 4-5-нд Морингийн даваанд мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар бүх төрлийн авто машинаар уралдааныг явуулах юм. Энэхүү бартаат замын авто машины уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Шинэ зуун барилга” ХХК ажиллана. Дэлхийд нэн ховордсон Мазаалайг хамгаалах зорилго дор энэ удаагийн уралдааныг зохион байгуулах болсон нь цар хүрээг улам өргөжүүлж “Алтан алим”, “Сайн ломбард”, Таван богд группийн “Бридж стоун” компани зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж хамтран дэмжиж байгаа юм. Тус уралдаанд нийслэлийн клубүүдээс Дархан, Эрдэнэт, Булган зэрэг 21 аймгаас сонирхсон иргэд нээлттэй оролцоно.

Д.Өлзий

相关新闻