Дотуур байранд байгаа сурагчдыг хүргэх ажлыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комисс өнөөдөр буюу 2020.11.16-ны орой хуралдаж, 20.30 цагт дууслаа. Энэ хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав.
- Бүх нийтийн бэлэн байдлын 2020.11.17-ны 06.00 цагт дуусах хөл хориог ирэх 12 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сунгав.
- Дээрх хугацаанд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглов.
- Хүнсний дэлгүүр, бөөний төвүүд, супермаркетуудын ажиллах цагийн хуваарийг 10.00-19.00 цаг хэвээр үлдээв.
- Улаанбаатараас аймагт хувь, албаны ажлаар ирсэн хүмүүс болон оюутнуудыг даруй буцаахаар болов.
- Аймгийн төвд ирж эмнэлгийн үйлчилгээ авсан хөдөө сумдын иргэдийг сумын Онцгой комисстой нь ярилцаж, буцаахаар болов.
- Хөдөөнөөс айлд болон дотуур байранд байсан сурагчдыг сумын Онцгой комисстой нь ярилцаж, 2 чиглэлд автобусаар хүргэж өгөх ажлыг эхлүүллээ. Одоогийн байдлаар 30 гаруй хүүхдийг сумдад хүргүүлжээ.
- Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Эрдэнэбулган сумын төвд аймаг, сумын иргэдийн мах борлуулах ажиллагааг хориглоогүй ба зөвхөн мах тээвэрлэсэн машинаар хүнсний барааг татан авна.
- Цагаан даваа, Сангийн толгой, Цагаан хаалганы постод тусгай талбай гаргаж, идэш солилцуулахаар боллоо.