Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 19-өөр цөөн байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт энэ сарын 18-нд нийт 615 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Нийт дуудлагаас зөрчлийн шинжтэй 265 дуудлага ирснээс, согтуугаар автомашин жолоодсон 7, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 36, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 38, эрүүлжүүлсэн 83 зөрчил тус тус гарчээ.
Харин гэмт хэргийн шинжтэй 31 дуудлага ирснээс 5 нь хүний биед хүнд гэмтэл учруулсан, 8 нь бусдын эд зүйлийг хулгайлсан, 18 нь хүний биед халдсан зэрэг дуудлага ирүүлжээ.
Энэ сарын 17-нд гэр бүлийн хүчирхийллийн 59 дуудлага мэдээлэл ирсэн. Харин өчигдөр буюу энэ сарын 18-нд 40 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх өдрийнхөөс 19 дуудлагаар цөөрсөн байна.