Малтайгаа шуурганд төөрсөн иргэнийг хилчид аварлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын
хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин
ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна.
Тодруулбал, Сүхбаатар
аймгийн Дарьганга сумын нутагт энэ сарын 18-наас 20-нд үргэлжлэн шуурсан цасан
шуурганд иргэн малтайгаа уруудаж төөрчээ. Сумын онцгой комисс
болон хилчид хамтран шуурхай ажилласны үр дүнд төөрсөн иргэнийг хилийн
зурвас хавьд аварч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.