Цагдаагийн байгууллагын 102 утсанд нийт 594 хүн ханджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 22 буюу
өчигдөр 594 хүн хандаж, гомдол мэдээлэл өгсөн байна.
Эдгээр мэдээллийн 269 нь зөрчлийн, 20 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага
байжээ. Зөрчлийн дуудлагын 10 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 43 нь
олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан, 50 нь оршин суугчдын
амгалан тайван байдлыг алдагдуулсан, 75 нь эрүүлжүүлэх арга хэмжээ авахаар дуудлага
мэдээлэл ирүүлжээ.
Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын 3 нь хүний биед ноцтой гэмтэл
учруулсан, 17 нь хүний биед халдсан дуудлага ирсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн 38 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад 3 дуудлагаар бага байгаа юм.