Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-03 12:53:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сум “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг 12 дугаар сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Коронавируст халдварт (COVID-19) цар тахлын энэ үед 12 дугаар сарын нэгэн хүртэл улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарлаж, 12 дугаар сарын нэгнээс хойш Дундговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд орлогогүй болж, зээлээ төлөхөд хүндрэл учирч байгаа юм. Эдийн засгийн энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн тогтвортой байдал, ажлын байрыг хадгалах зорилгоор СХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан “хэвийн зээлийн ангилал”-тай зээлдэгчээс төлбөр хойшлуулах хүсэлт ирүүлсэн нөхцөлд үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн хэмжээг хойшлуулахаар болж байгаа аж.

Харин хугацаа хэтрэлттэй зээлдэгчдийн хувьд төлөлт хийж, төлбөрийн зөрчлөө арилган зээл нь “хэвийн зээлийн ангилал”-д шилжсэний дараа төлбөрийн хугацааг хойшлуулахаар болжээ.  

相关新闻