Аймгийн ИТХ-ын II хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-05 15:57:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан 12 дугаар сарын 5-ны өдөр болж байна.

Хуралдаанд ирэх боломжгүй төлөөлөгчид цахимаар холбогдож, 35 төлөөлөгч 100 хувь оролцож байна. 
Тус хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэхээр ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн хэдий ч өнөөдрийн хуралдаанаар таван асуудлыг нь хэлэлцэж, гурван асуудлыг хойшлуулахаар боллоо.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын цахим хуралдааны дэг батлах, Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, төлөвлөгөө батлах, 2020 оны аймгийн төсөвт өөрчлөлт оруулах, 2021 оны төсвийн төсөлд Аудитын газраас өгөх санал, дүгнэлт, 2021 оны төсөв батлах гэсэн таван асуудлыг хэлэлцэж байна.
Харин аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах, Өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах гэсэн гурван асуудлыг хойшлууллаа.
Хуралдаан үргэлжилж байна. 

相关新闻