Амьжиргаа нь хүнд байгаа иргэдэд хүнсний тусламж үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Онцгой комиссоос амьжиргаа нь хүндэвтэр байгаа өрхүүдэд хүнсний тусламж олгож байна.
Коронавирусний халдварт (COVID-19) цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэдийн хөдөлмөр эрхлэлт хязгаарлагдаж, өрхийн орлого буурч, зарим өрхөд хүндхэн тусч байгаа.
Тиймээс сумын Онцгой комиссоос амьжиргаа нь хүндэвтэр байгаа 21 иргэн, айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлж байгаа аж.
Мөн анхаарал хяналт сул, халамж шаардлагатай 27 хүүхдэд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сумын амьжиргааны түвшнээс доогуур 13 өрхийн хувьд хүнсний талонд хамрагдаж байгаа тул Онцгой комиссоос өгч байгаа дээрх тусламжид хамрагдаагүй ажээ.