“Дундговь авлигагүй хөгжинө” уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга
Ц.Мөнхбат нар “Дундговь авлигагүй хөгжинө” уриалгад гарын үсэг зурж, тус уриалгад
нэгдэж байгаагаа илэрхийллээ.
Жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг Авлигын эсрэг Олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ба энэ жил тус өдрийг угтан АТГ-аас “Зөв зөвд шударга зөв” сэдвийн дор соён гэгээрүүлэх 21 хоногийн
аяныг зохион байгуулж байгаа ажээ.
Тус аяны хүрээнд Дундговь аймаг хурлын төлөөлөгчид, хэлтэс, агентлагийн
удирдлагууд, алба хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, авлигагүй,
хүнд сурталгүй байхыг уриалан, дээрх уриалгыг гаргаж, аймгийн ИТХ-ын дарга болон
Засаг дарга нар гарын үсгээ зурж, бусад алба хаагчдыг нэгдэхийг уриаллаа.

