Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны эхний 11 сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан байна.
Тодруулбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард 212 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ онд 198 болж 6.6 хувиар буурсан дүнтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг 53 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.8 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 19 бүртгэгдэж, 38.7 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж 25 хувь, хүүхэд оролцсон гэмт хэрэг нэг бүртгэгдэж 93.7 хувь, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 11 бүртгэгдэж 31.2 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 6 бүртгэгдэж, 25 хувиар тус тус буурсан аж.
Цагдаагийн газраас энэ онд улсын хэмжээнд зохион байгуулсан
23, орон нутагт өөрсдийн санаачилгаар 24 удаагийн хэсэгчилсэн ажил зохион байгуулсны үр дүнд ийнхүү гэмт хэрэг
буурсан хэмээн онцолж байна.
Энэ оны эхний есөн сарын байдлаар орон нутгийн хүү
торгуулийн орлогын дансанд 341.787.0
мянган төгрөгийн торгууль төвлөрүүлж, хүү торгуулийн орлогын төлөвлөгөөг
давуулан биелүүлжээ.