Сэлэнгэ аймаг руу 10 автобус үйлчилгээнд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-10 21:52:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улаанбаатар хотоос ирэх Сэлэнгэ аймгийн иргэдийг татан авах ажлыг "Зэлтэрийн зам" ХХК аймгийн Онцгой комисстой хамтран зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр нийслэл хотоос Сэлэнгэ аймаг руу 10 автобус үйлчилгээнд оролцсон байна. Эдгээрийн хоёр нь зөвхөн оюутан сурагчдыг тээвэрлэн иржээ. Харин энэ сарын 9-ний өдөр нийт 471 иргэнээ татан авсны 113 нь оюутнууд байжээ. Дээрх иргэдээс гадна өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр ирж байгаа иргэд мөн байгаа аж.

Ташрамд дуулгахад, орон нутагтаа ирж буй иргэд 1900-1234 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. 

相关新闻