СЭЛЭНГЭ: Математикийн хичээлээр 798, орос хэлээр 8 хүүхэд элсэлтийн шалгалтаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-21 12:50:57

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Энэ жил Сэлэнгэ аймагт 1242 сурагч ерөнхий боловсрол эзэмшиж, элсэлтийн шалгалтад 1202 төгсөгч хамрагдаж байна.

 

Аймгийн төв Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит ЕБ-ын 1 дүгээр сургууль дээр элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байна.

 

Тус сургуулийн гадна талбайд 20 гаруй их, дээд сургуулиудын элсэлтийн танилцуулгыг тухайн сургуулийн төлөөллүүд танилцуулж байна.

 

Энэ удаагийнхад хүүхдүүд 10 хичээлээр шалгалт өгч байна. Эдгээр хичээлүүдийн математикийн шалгалтад хамгийн олон буюу 798, хамгийн цөөн нь орос хэлээр 8 хүүхэд шалгалтад оролцож байна.

 

Шалгалтын үйл явц цахимаар болж байгаа бөгөөд тэр дороо автомат засагчаар засаад газар дээрээ оноогоо мэдэж авч байгаа нь давуу юм.

 

Мөн хүүхдүүд өөрсдийн бүртгэлийн дугаар дээрээ үндэслээд цахимаар мэдээллээ авах боломжтойгоороо шалгалтын онцлог оршиж байгаа юм.

相关新闻