Том малын зүй бус хорогдол оны эхний 10 сарын байдлаар 133.9 мянган толгойд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол энэ оны эхний 10 сарын байдлаар 133.9 мянган толгойд хүрлээ.
Энэ жилийн малын хорогдол өмнөх оны мөн
үеийнхээс 113.4 мянган толгойгоор их буюу 6.5 дахин өссөн бөгөөд Баяннуур сумын
нийт сүргийн тоотой дүйж байна. Нийт малын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл
адуу 10.9, үхэр 10.0, хонь 80.2, ямаа 32.8 мянга толгой хорогджээ. Малын хорогдлын
талаас илүү нь хоёр суманд гарсан аж. Сайхан, Баян-Агт суманд нийт хорогдсон
малын 28,4-39.7 хувь ногдож байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.