Ханын зурган чимэглэлийг 2000 ам.метр талбайд хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 ам.метр явган хүний замын хавтанг шинээр тавих юм.
Мөн 36593 метр квадрат хавтанг нөхөн сэргээж будах, 12400 метр квадрат талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 метр квадрат сул шороон даланг эко хавтангаар хучих ажлыг өрнүүлжээ. Мөн ажлын хүрээнд зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулгаж, 11831 урт метр хайс хашлагыг янзалж, барилгын гадна фасадны 8300 метр квадрат талбайг засварлав. Мөн 2000 метр квадрат талбайд ханын зурган чимэглэл хийнэ хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа