Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өөдөө хийморьтой өргөн
Сэлэнгэ нутгийн ахан дүүсдээ, дэлгэр Монгол орныхоо
дөрвөн зүг найман зовхис, дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа
нутгийн зон олондоо учран золгож буй шинэ он, шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлж
мэндчилье.
2020
он Сэлэнгийнхний хувьд эх нутаг, элгэн саднаа гэсэн чин сэтгэлийн хайр халамжийн
гэгээтэй, хамтын хүч, эв нэгдлийн барилдлагатай түүхэнд тэмдэглэгдэх онцлог жил
болон өнгөрч байна. Улирч буй онд Монголчууд биднийг төдийгүй дэлхий нийтийг цочроосон
аюулт вирусний халдварыг зогсоохын төлөө иргэн, өрх бүр үүрэг хариуцлагаа
ухамсарлаж, төрийнхөө шийдвэрийг дагаж, хамтын сэтгэл зүтгэлээр энх тайван, эрх
чөлөөт цаг хугацааг хурдан авчрахын төлөө хичээн зүтгэцгээж байна. Та бид тайвшрах
цаг болоогүй гэдгийг ч тодотгон хэльe.
Эцэг
өвгөдөөс улбаалсан их түүхийн шастиртай эх орны дархан хойд хил Сэлэнгэ нутагт минь
жаргалын наран гийж, энх сайхан цагийг зон олон та бүхэнтэйгээ бүтээх цаг удахгүй
ээ. Аюулт вирусийг эвийн ухаан, хамтын хүчээр даван гарч, Ардын хувьсгалын
100, аймаг байгуулагдсаны 90 жилийн түүхэн ойт 2021 ондоо миний нутгийн зон олон
минь элбэг хангалуун, сэтгэл тэнүүн эрүүл энх, аз хиймориор дүүрэн байхын eрөөл
өргөe.
Та
бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.