Зуунмод сумын зарим өрхийг халуун усаар хангах туршилт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-03 19:57:33
Yesukheitumur Tumurbaatar

Дулааны цахилгаан станцгүйн улмаас бойлуур ашиглан, халуун ус хэрэглэдэг байсан Төв аймгийн Зуунмод сумын  иргэд 6 сарын 4, 5 буюу энэ амралтын өдрөөс эхэлж, нэгдсэн шугамын халуун усанд холбогдоно.

5 сарын 31-нд болсон Дулааны Эрчим хүчний төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр эхний ээлжинд 300 өрх хамруулахаар болоод байна. Үүнд: "Манзушир өргөө", "Өгөөж" хотхоны зарим хэсэг, 11-12, 26 , 28, 38,  34, 24- р байр багтах ба  нэг хүнээс 1436 төгрөгийн (НӨАТ орсон) төлбөр авах юм. Эдгээр айлууд зуны улирал дуустал туршилтын журмаар, зөвхөн амралтын өдрүүдэд халуун усаар хангана. Иймээс Төв Чандмань ДЭХГ-ын дарга Г.Цогтсайхан оршин суугчид шугам сүлжээний бэлэн байдлаа сайтар хангах шаардлагатайг анхаарууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻