Нийт батлагдсан тохиолдлын 92.6 хувь буюу 201 иргэн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 257 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, тус аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
“Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19685, бусад суманд 26618, нийт 46303 иргэн хамрагджээ. Тус аймгийн Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авах ажил 69 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Мөн аймгийн хэмжээнд 136 цэг байршлын 47150 м2 талбайд урьдчилан сэргийлэх, 6 цэг байршлын 1388 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 92.6 хувь буюу 201 иргэн эдгэрч, сувиллын хяналтад 13, гэрийн ажиглалтад 13, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 175 иргэн байна.
Сэлэнгэ аймгийн тухайд хоёр том боомттой
гэдгээрээ онцлогтой. Хүнсний бүтээгдэхүүний хангамжтай холбогдуулан дээрх
боомтууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өчигдрийн байдлаар Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 16 галт тэрэгний
691 вагоныг шалган нэвтрүүлжээ.