"COVID-19"-ийн нөхцөлд мөрдөх ХАБ-ын стандартыг баталжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент-"COVID-19" цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" буюу Монгол Улсын стандарт гараад байна.
Уг стандартад албан байгууллага, ААН нь үйлдвэрийн газраас үйлчилгээний байгууллага хүртэл "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг юун түрүү хийж түүнийг удирдан хянах талаар заажээ.
Эрсдэлийн үнэлгээ хийгээгүй нөхцөлд хамгаалалтын аюулгүй байдлын арга хэмжээг цуцалж, өөрчилж, багасгаж болохгүй. Шаардлагатай тохиолдолд байгууллага хамгаалалтын аюулгүй байдлын мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй гэсэн байна.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын энэ оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн тушаалаар баталсан "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент-"COVID-19" цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" MNS ISO/PAS 45005:2021 гэсэн Монгол Улсын стандартыг 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөж байна.