Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийнхан ууланд бэлтгэл хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-18 14:55:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдээр тэсвэрийн бэлтгэлийг ууланд цэвэр агаарт цанын спортоор хийсэн байна.


Өвлийн улиралд ой модонд бэлтгэл сургууль хийх нь эрүүл агаараас хүчилтөрөгч маш сайн хүлээн авдаг. Хандгайтын уул далайн түвшнээс 1650 м өндөртэй бөгөөд олимпын эрх авсан эмэгтэй баг, эрх авахад тун ойрхон байгаа эрэгтэй шигшээ багийн тамирчид ийнхүү бэлтгэлээ эрчимтэй базааж байна. Шигшээ багийн тамирчид "Ковид-19" цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллаж байгаа юм.


Ташрамд сонирхуулахад, Серби дасгалжуулагч Монголын эрэгтэй шигшээ багийн хувилбарыг онцлон ярьсан талаар шинэ оны эхээр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны сошиал ертөнцөд түгжээ.


ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын Финалын тэмцээнд Сербийн Лиман багийн эсрэг хийсэн Улаанбаатар багийн довтолгоог Серби мэргэжилтэн Боскович онцолж, хувилбарын хөдөлгөөн бүрийг задлан тайлбарласан байна. Манай багийн хувьд энэ хувилбарыг Лиман багийн эсрэг хийхээр тусгайлан зориулж С.Тулга дасгалжуулагчийн бэлтгэсэн шинэ хувилбар ба 3х3 мэргэжлийн болоод өндөр зэрэглэлийн багууд хийж байгаагүй хувилбар тул Серби мэргэжилтний анхаарлыг ийнхүү татсан байна.


“Check” буюу логон дээрээс нэг тоглолтод 7-15 удаа бөмбөг оруулдаг ба эндээс хийгдэх хувилбарууд хожил авах үндэс болдог. 


Учир нь Check-ээс холын зайн буюу 2 онооны шидэлт хийн суларч шидэх боломж илүү өндөр, 2 оноо бол багт гол давуу талыг үүсгэдэг.


Ийм ч учраас багууд нэгнийхээ Check-ийн хувилбарыг маш сайн судалсан бас өөрсдийн довтолгоог бэлтгэсэн байдаг.


Олон баг Check-ийн дээрээс бөмбөг оруулахдаа гурвалжилж зогссон байрлалыг сонгож хувилбар хийж тоглодог, үүнийгээ дагаад олон хувилбар байдаг ч энэ хувилбарыг Монголын баг анх хийж, 3х3 сагсан бөмбөгт шинэ агаар, шинэ хувилбар оруулж ирж байгаагаараа онцлог юм байна.

相关新闻