Өнгөрсөн онд аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-20 12:12:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт аюулт үзэгдэл, ослын тоо өнгөрсөн онд өмнөх жилийнхээс нэмэгдсэн байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.  Аюул үзэгдэл, осол 2020 оны жилийн эцсийн байдлаар 95 удаа гарч, 9 хүн амиа алдсан байна. Мөн гэр, орон сууц, авто машин шатсан гал түймэр 35 удаа гарчээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 39,7, объектын гал түймэр 12.9 хувиар өссөн байна.

            - Өнгөрсөн онд гарсан аюулт үзэгдэл, ослын хувьд ой хээрийн болон объектын түймэр өмнөх жилээс их гарсан. Хүний амь эрсэдсэн аюул ихэвчлэн усанд эндсэнтэй холбоотой байна. Аймгийн хэмжээнд гамшиг ослын улмаас есөн хүн нас барснаас обьектын гал түймэрт нэг, бусад нь усанд осолдож, зам тээврийн осолд өртсөн гэж аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагч Х.Чинзориг ярилаа.

相关新闻