Шилдэг ангийн захирагчид байрны түлхүүрээ гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-06-06 13:41:26

НЗДТГ-аас БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ-тай хамтран зохион байгуулсан “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны дүн гарлаа.

Уралдааны тусгай байрт хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гуравдугаар байрт хурандаа Д.Гантөмөр захирагчтай Хилийн 0164 дүгээр анги, дэд байрт хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги, тэргүүн байрт хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги тус тус шалгарчээ. 

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдаанд анги, байгууллагаа чадварлаг удирдан амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан ангийн захирагч нарыг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнах тухай  Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Тус захирамжид тэргүүн байрт шалгарсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Батдэлгэрийн Хаш-Эрдэнэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Түвшин өргөө хотхон 304 дүгээр байрны 2 тоот 49,35 ам.метр хоёр өрөө, дэд байрт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Доржсүрэнгийн Өлзийбаярт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хорооллын 23а байрны 95 тоот 37,5 ам.метр хоёр өрөө, гуравдугаар байрт шалгарсан Хилийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Дамдины Гантөмөрт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94 дүгээр байрны 81 тоот 29,36 ам.метр  нэг өрөө орон сууцаар шагналаа.

 Б.Заяа

相关新闻