Итали улсын аварга шалгаруулах тэмцээнд боксчин Г.Тэнүүн оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-05 09:16:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын кик боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч О.Алтанпүрэвийн шавь Г.Тэнүүн Муатай боксын Итали улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.  


ОУХМ Г.Тэнүүн Итали улсын Милан хотод суралцаж байгаа бөгөөд тус хотын шилдэг клуб "De Muaythai Gym"-д бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд удахгүй тус улсын АШТ-д оролцох эрхтэй болоод байгаа юм байна.



Тэрбээр, эх орондоо байхдаа "Мишээл" клубт тулааны урлагаар хичээллэж ОХУ-д болдог тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртэж, улмаар Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Монгол Улсын өсвөр залуучуудын тэмцээний алтан медаль хүртэж байсан юм.



相关新闻