Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдүүдэд шийтгэл оногдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан хорио цээрийн дэглэм зөрчиж, шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Хэнтий аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэмийг нийт 52 иргэн зөрчсөнөөс 24 хүнд 10-15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна. Мөн 28 хүнд тус бүр 500.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж, зургаан хуулийн этгээдийг тус бүр таван сая төгрөгөөр торгосон байна.
Мөн энэ үеэр Шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан ард иргэдийн анхаарал хандуулж буй сэдэв болох зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өглөө. "Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар Хэрлэн сумын Сум хөгжүүлэх санд 63 зээлдэгчийн 35 сая төгрөг, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн дансанд 15 зээлдэгчийн 4,2 сая төгрөгийн эргэн төлөлт тус тус хийгджээ. Эдгээрээс төрийн албанд ажилладаг хоёр зээлдэгчийн 1,3 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, гурван зээлдэгч 8,6 сая төгрөгийн зээлийг бүрэн хаасан байна" гэж мэдээллээ.