Төвийн аймгуудын нутгаар цас орж, шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-02-10 23:37:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдөр шөнө Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Булган, Сэлэнгийн  өмнөд хэсэг, маргааш өдөр Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурах тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

2 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 хэм хүйтэрнэ.


Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2-7 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

相关新闻