Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хуримаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-11 18:15:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр /2021.02.11/ Токио хотын Томиока Хачиогү ордонд гэрлэх ёслолоо хийсэн байна.


Түүний гэргий Японд суралцдаг монгол оюутан Цэгмэдийн Доржханд хэмээх бүсгүй юм байна. Тэрүнофүжи 29 настай бол Ц.Доржханд 26 настай. Тэд 2015 онд Тэрүнофүжиг озэки болж байхад танилцан, 2018 онд гэрлэх өргөдлөө өгөөд байжээ.


Хуримын ёслолд Исэгахама ояката гэргийн хамт, Монголоос ирсэн хамаатан садан зэрэг 20 орчим хүн оролцож, 30 минутад хуримын ёслол болж өндөрлөжээ.


Хосууд 7 жилийн өмнө танилцаж, Тэрүнофүжиг хүнд гэмтэл, өвчин, Жонидан зиндаанд унасан байх үед нь ч үргэлж хамт байж, сэтгэлийн дэм өгч байсан бүсгүй гэнэ.




“Хэрэв би ганцаараа байсан бол хэзээ ч дахин Сэкитори болж чадахгүй байсан байх. Үргэлж дэргэд минь байж, дэмжиж байсан түүний ачаар л би дахин дээд зиндаанд гарч чадсан. Би 3 жилийн өмнөх Валентины өдрөөр гэрлэх саналаа тавьсан” гэж Тэрүнофүжи ярьсан байна.

相关新闻