Малын эмийн сангуудад шалгалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/6029084fe4cf0.jpeg)
Дорнод /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн газар энэ сарын 8-наас эхлэн малын эмийн сангуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар эм тариа, бэлдмэлийг зориулалтын дагуу тээвэрлэж байгаа эсэх, эмчийн жороор олгодог эсэх, хадгалалт, хаяг шошгын стандарт зэргийг шалган бүртгэлжүүлж байгаа юм. Дорнод аймгийн төвд долоон малын эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд тус аймгийн зарим суманд үхрийн яс сөнөрөх, адууны хорхойн халдварын өвчлөл нэмэгдэх болсон. Тиймээс дээрх өвчнүүдийн үед хэрэглэх эм бэлдмэлийн судалгааг мөн гаргаж, өвчлөлийн үед цаг алдалгүй эмчлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа гэж Мал эмнэлгийн газраас мэдээлэв.
Малчид малдаа элдэв төрлийн эм тариа хэрэглэх явдал ихсэх болсныг мэргэжлийн эмч нар хэлж байна. Энэ нь малын маханд антибиотикийн үлдэгдэл үүсгэх, ямар нэг эмгэг өөрчлөлт гарах магадлалыг нэмэгдүүлдэг аж.