“COVID-19” халдварын томоохон голомтуудыг хяналтад авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-17 11:34:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 5-6 хоногт тархалттай байгаа томоохон голомтыг хяналтад авсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Тухайлбал, “Х апартмент”, СХД-ийн 21 дүгээр хорооны худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, "Элизабет" хотхон зэрэгт гарсан том том  голомт бүртгэгдсэнийг хяналтдаа авчээ.

 

Харин одоогоор, өчигдөр бүртгэгдсэн БЗД-ийн 36 дугаар байр буюу 16 дугаар хорооллын орчим, Нийслэлийн “Амгалан” амаржих газар, “Цахиур төмөр” ХК-тай холбоотой голомт идэвхжилттэй байгаа аж. Ялангуяа “Монгол шир” ХК-тай холбоотой голомт үргэлжлэн 139 тохиолдол болжээ. Тэдний ажилчдаас 20-иод хүн өвчилснөөр гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархсан байна.

 

Одоогоор ойрын хавьтал 799, хоёрдогч хавьтал 1551 хүн байгаа аж.

 

相关新闻