Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс авсан шинжилгээ сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сар шинийн өмнө Улаанбаатар хотоос Сүхбаатар сумын найман багт 162 иргэн ирж 14 хоног гэрийн тусгаарлалтад орсон. Эдгээр 162 иргэний 149-өөс энэ сарын 17-нд PCR шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарсан байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын зүгээс 14 хоног гэрийн тусгаарлалтаа чанд сахин
мөрдөж байгаа ард иргэддээ талархал илэрхийллээ. Сэлэнгийнхэн бид “Эрүүл, халдваргүй ногоон бүс нутгаа Эвийн хүч, Хамтын зүтгэлээр
хамгаална, хадгална” хэмээн уриалж байна.