Энэ онд 1913 иргэнд газар өмчлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ![](/files/602fb5afd2393.jpeg)
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ онд аймгийн хэмжээнд 1913 иргэнд 185,23 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн талаар аймгийн Газрын харилцааны албанаас мэдээллээ.
Тодруулбал, шинээр өмчлүүлэх-1721 иргэнд 170,39 га, Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх-189 иргэнд 14,37 га, Аж ахуйн зориулалтаар гурван иргэнд 0,48 га-г тус тус өмчлүүлэхээр болсон байна.
Аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу Хэнтий аймгийн хэмжээнд 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газрын тогтоолд оруулах саналаа ГЗБГЗЗГ-т хүргүүлээд байгаа аж. Сумдад 2021 онд иргэнд өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газрын байршил болон 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг https://www.egazar.gov.mn/ хаягаар нэвтрэн орж харах боломжтой юм байна.