Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр тэргүүний сумаар шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ 2020 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа хошуучилсан тэргүүний сумдаар Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр сум шалгарч энэ сарын 23-нд шагналаа гардан авлаа.
Сумдыг нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлж, 600 мянгаас 1 сая төгрөгөөр шагнасныг аймгийн Засаг дарга гардуулан өгсөн байна.
Сумдын ажлыг дүгнэхдээ аймгийн Засаг даргатай сумын Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээ, аймгийн ЗДТГ-ын долоон хэлтэс, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын үнэлгээний нийлбэр дүнгээр сумын ерөнхий үнэлгээг гаргасан аж. 2020 оны үйл ажиллагааны ерөнхий үнэлгээгээр Баян-Овоо сум 90,4 хувиар, Хэрлэн сум 89 хувь, Бор-Өндөр сум 87,5 хувиар дүгнэгджээ.