Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат Баяннуур суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатын ахалсан аймгийн ИТХ-ын ажлын баг өнөөдөр Баяннуур суманд ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсон, төрийн байгууллагын ажилтай танилцаж байна.
Аймгийн ИТХ-ын ажлын алба төр, засгийн болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, “Аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл”-ийн талаар иргэдэд мэдээлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, ИТХ-ын үйл ажиллагааны талаар сургалт хийлээ.
Баяннуур сумын иргэд Борбулангийн хадлангийн талбайн ашиглалт, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль, нөөцийн өвсний үнэ, чанар зэрэг асуудлаар талаар санал бодлоо илэрхийллээ.
Тус сумын насан туршийн боловсрол төвийн багш З.Зоригт:
Төрийн албанд сахилга хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд их сул, үлбэгэр ажиллаж ирлээ гэж саналаа илэрхийллээ.