Хүнсний ногооны хэрэгцээнийхээ 20 орчим хувийг өөрсдөө хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-10 11:09:20

Дорноговь аймаг энэ жил 108 га талбайд тариалалт хийж байна. Тус аймгийн  тариаланчид бүгд өрхийн тариалан эрхэлдэг бөгөөд тэд Сайншанд сумын 30 хувийг, нийт аймгийнхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээний 20 орчим хувийг хангадаг аж.

Энэ жилийн хувьд  Хатанбулаг дахь Сулинхээр, Эрдэнэ сум дахь Улаан-Уулын отряд ногоо тарих санаачилга гаргасныг орон нутгаас дэмжиж газар дээр нь очиж ногоо тарих арга туршлагыг зааж, чиглэл өгч дэмжиж тусалж ажиллаж байгаа юм.

Харин үйл ажиллагаагаараа улсад жишиг болохуйц амжилттай яваа тус аймгийн ХХААГ-ын харьяаны Агропарк өөрийн хүлэмжийн тариалалтаа хавар эртнээс эхэлсэн төдийгүй удахгүй хэрэглэгчиддээ шинэ ногооны дээжээс нийлүүлэхээр ажиллаж байна.

Дашрамд дурдахад ХХААЯ-ны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 18 тракторыг ногоочдод хуваарилжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻