Булган аймагт гэмт хэргийн гаралт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний хоёр сард бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс буурсан гэж аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээлэлд дурдлаа.
Аймгийн
хэмжээнд 60 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37
хэргээр буюу 38,1 хувь буурчээ. Гэмт хэргийн илрүүлэлт 21,9 хувь байгаа
нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15,5 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн хоёр
сард гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Хутаг-Өндөр,
Гурванбулаг, Могод, Хангал суманд өсөж, Хишиг-Өндөр сум, Хялганат тосгонд ижил
түвшинд, бусад арван суманд буурсан ажээ.