Зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-16 14:34:13

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс энэ оны эхний сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 95 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл урд оны мөн үеийнхээс  тав буюу 17.8 хувиар буурсан бол зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 42-оор буюу 1.4 дахин өсжээ. Нийт гомдол мэдээлэл 37-оор буюу 63.7  хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

相关新闻