Б зэрэглэлийн УАШТ өнөөдөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-13 16:01:57

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос зохион байгуулдаг тэмцээн уралдаанууд үргэлжлэл болох 2016 оны Б зэрэглэлийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлж байна.

Тус тэмцээнд Үндэсний супер лигт тоглосон тамирчид оролцдоггүй гэдгээрээ онцлогтой бөгөөд бусад лигийн тэмцээнд ийм хязгаарлалт байдаггүй юм. Энэ удаагийн УАШТ-д эрэгтэй 24 баг 8 хэсэг болж өрсөлдөж байгаа бол эмэгтэй 16 баг 4 хэсэг болж тоглож байна. Хөдөө орон нутгаас Сүхбаатар, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймгаас багууд ирсэн бол нийслэлийн Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүрэг, мөн Спрайт лигийн болон их дээд сургуулийн багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Тэмцээний дүрмээр багууд эхний 2 үед 5, 5 тоглогчоор солигдож байгаа учраас нийт 40 багийн 600 орчим тамирчид энэ тэмцээнд оролцох юм. МҮСБХ энэ жилээс бүх тэмцээнд хувийн хамгаалалтын дүрмийг хэрэгжүүлж байгаа. Б зэрэглэлийн УАШТ-ээс эрэгтэй, эмэгтэй эхний 8 байрт шалгарсан багууд, А зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авах юм.

СТО-д 5 хоногийн турш үргэлжлэх уг тэмцээний хэсгийн шатны тоглолтууд ирэх лхагва гарагт өндөрлөх бол пүрэв, баасан гарагт хасагдах шатны тоглолтууд үргэлжилнэ.

Д.Өлзий

相关新闻