"Covid-19”-ийн вакцины дараах ноцтой урвал бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-17 12:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 16-ны өдрийн 21.00 цагийн байдлаар, нийт 13 186 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. 

 

Дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 671 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 139 636 хүнийг дархлаажуулаад байна.


ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлэхдээ, “Эдгээр хүний дунд вакцины дараах ноцтой урвал бүртгэгдээгүй. Вакцинд заагдсаны дагуу хэвийн урвал илэрсэн. Эхний ээлжинд хувийн болон улсын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээ, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах шаардлагатай төрийн болон бусад байгууллагын хүмүүсийг вакцинд хамруулсан. Энэ долоо хоногт 50-60 насны иргэдийг ӨЭМТ-д дуудаж вакцинжуулна” гэв.

 

                                                                                                                                   С.Анударь

相关新闻