Дэлхийн цомын тэмцээнд Ираны баг түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-13 16:22:51

АНУ-ын Лос-Анжелос хотын ойролцоох Инглвуд хотын “Great Western Forum” спортын ордонд болсон 2016 оны эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөөх 18 дахь удаагийн тэмцээнд Ираны баг тэргүүн байрт шалгарлаа.

Тэргүүн байрын төлөөх өрсөлдөөнд Иран улсын баг ОХУ-ын багийг 5:3 оноогоор ялсан байна. Гүржийн баг АНУ-ын багийг 4:4 оноогоор /чанараар/ хожиж гуравдугаар байр эзэлж хүрэл цом хүртлээ.

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын 2016 оны аварга шалгаруулах тэмцээний дүнг танилцуулахад, Нэгдүгээр байрт Иран Улсын баг, ОХУ-ын багхоёрдугаар байрт, гуравдугаар байр Гүрж Улсын баг, дөрөвдүгээр байр АНУ-ын баг, тавдугаар байрт Азербайжан Улсын баг, зургадугаар байрт Монгол Улсын баг, долдугаар байрт Энэтхэг Улсын баг, наймдугаар байрт Турк Улсын баг тус тус шалгарсан байна.

Д.Өлзий

相关新闻