Хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг багасгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа дорнод Монголын хуурай, хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөлд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурсны дараа хоёр тал байгаль орчны салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав. Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр төслийг таван жилийн хугацаанд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, менежментийг 1,19 сая га газарт хэрэгжүүлэх, ландшафтын 5,64 сая газарт сайн туршлага нэвтрүүлэх, 0,25 сая га газарт нөхөн сэргээлт хийнэ.
Мөн төсөл
хэрэгжих газар нутгуудад хүлэмжийн
хийн ялгарлыг 10,3 сая тонноор багасгах тооцооллыг төслийн багийнхан гаргажээ. Ингэснээр зүүн аймгуудын
иргэдийн амьдралын чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг болохоос гадна төслийн үр
шимийг 25 мянга гаруй хүн шууд хүртэх аж.