"COVID-19" халдварын 170 тохиолдол нэмж бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-03-21 11:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 170 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.


"Шинээр батлагдсан тохиолдлуудын 168 нь Улаанбаатарт, 2 нь Төв аймагт бүртгэгдсэн бөгөөд тэдний 160 нь ойрын хавьтлууд, 10 хүний халдварын эх үүсвэрийг тандан судалж байна. Тэдгээр нь БЗД-ийн 23-р хороо, БГД-ийн 1-р хороо, СХД-ийн 3,18, 25, 34, 39 дүгээр хорооны иргэд юм" гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.


"ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа 18 салбар лабораторид нийт 9520 хүнд шинжилгээ хийжээ. Сүүлийн 24 цагт 126 хүн эмнэлгээс гарснаар "Ковид-19" халдвар авсан хүмүүсийн  4677 нь буюу 70 хувь эдгэрээд байна. 


Манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 4976 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 4443, Улаанбаатарынх 4078, аймаг орон нутгийнх 365, гадаадаас зөвөрлөгдсөн тохиолдол 425 боллоо. 



Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, ЦТЭ, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II болон БГД, СХД, СБД, Завхан, Төв, Хөвсгөл аймгийн эмнэлгүүдэд нийтдээ 1365 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1191, хүндэвтэр 159, хүнд 12, маш хүнд 3 хүн байна.

相关新闻