Баян-Энгэрийн хяналтын цэгээр 7 хоногийн хугацаанд 1500 орчим зорчигч орж, гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-24 16:39:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас Ховд аймаг, Улаанбаатар хот руу гарах Баян-Энгэрийн хяналтын цэгээр өнгөрсөн 7 хоногт 1485 иргэн зорчжээ.

Тодруулж хэлбэл, энэ сарын 16-23-ны өдрийг хүртэл 581 тээврийн хэрэгслээр 898 зорчигч орж, 587 зорчигч гарсан байна.

Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын алба хаагч нар Улаанбаатар хотоос ирж буй зорчигчдыг зөвхөн PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлж байгаа. Мөн тээврийн хэрэгсэлд туулуулах аргаар халдваргүйтгэл хийн, эрүүл мэндийн асуумж авч ажиллаж байна.

Тухайн хугацаанд илэрсэн ямар нэгэн сэжиг бүхий тохиолдол байхгүй байна. 

相关新闻