Өсвөрийн аэробикчид ДАШТ-ий шигшээд шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭБНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулж байгаа Аэробик гимнастикийн ДАШТ-д оролцож байгаа 12-14 насны ангилалд манай тамирчид багийн төрөлд өрсөлдөж шигшээд VIII байраар шалгарлаа.
Тэд маргааш финалд тоглоно. Багийн бүрэлдэхүүнд О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул багтсан бөгөөд тэд дасгалжуулагч багш Э.Мөнх-Оргил, С.Тунгалаг, Б.Мөнхбат нарын удирдлага дор оролцож байгаа юм. Тэмцээн үргэлжилж байна.
Д.Өлзий