Ц.Цогтбаатар Тбилисийн Их дуулгын аваргын төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн
нийслэл Тбилис хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 4 дэх
цуврал тэмцээн Их дуулга /Гранд Слам/-ын 2 дахь өдөр Монголоос хүчээ сорьсон
жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө
барилдана.
Тэрбээр
Протугал, Итали, Косовогийн бөхчүүдийг дараалан ялж, Их дуулгын аваргын төлөө
Канадын жүдоч А.Маргелидонтой хүч үзэхээр боллоо.