“Сэмжид Хужирт” сувилалд амарсан 62 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-28 12:30:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд амарсан 13 аймгийн 174 хүнээс 62 нь коронавирусээр халдварлажээ.  


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагийн мэдээлснээр, тус сувилалд гуравдугаар сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан байна. Гуравдугаар сарын 27-ны байдлаар, тэдний 62-т халдвар илэрчээ. Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авч, орон нутагт нь хяналт тавьж байгаа аж.

相关新闻