Могод суманд халдвар гараагүй тайван байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Могод суманд энэ сарын 21-нд нийслэл хотоос коронавирусний халдвартай
нь батлагдсан иргэн зорчоод буцсан юм.
Тус
суманд нөхцөл байдал ямар байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
С.Нарантуяагаас тодруулахад:
-Могод суманд ирээд буцсан коронавирусний
халдвартай нь батлагдсан иргэний хавьтал
гэж үзсэн 26 иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Эдгээрээс ойрын
хавьтал гурван иргэнийг тусгаарлах байранд ажиглаж байна. Шинжилгээний хариу
сөрөг гарсан. Одоогоор ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал ямар нэгэн клиник
шинж тэмдэг гараагүй, хэвийн байгаа.
Эрүүл мэндийн байгууллага хянаж байна. Могод
суманд харьцангүй тайван хэвийн байна гэж үзэж болно гэлээ.
Аймгийн Засаг даргын шийдвэрийг зөрчин хурдан
морины хуралдаан зохион байгуулахад нийслэлээс коронавирусний халдвартай
нь тогтоогдсон иргэн оролцсон юм.