Коронавирусээр халдварласан 11 хүний биеийн байдал маш хүнд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед “COVID-19” халдвар нэмэгдэж байгаатай холбоотой хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
Одоогоор коронавируст халдвартай 1776 хүн эмчлүүлж байгаагаас 83 орчим хувь нь хөнгөн байгаа бол 11 хүн маш хүнд байдалтай байна. Ялангуяа 60-аас дээш насны халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл их тул халдвар авахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай. Тиймээс ахмад настантай хамт амьдардаг иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах хэрэгтэйг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр тодотгосон юм.