Ойрын өдрүүдэд салхи шуургатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-31 12:39:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нутгаар тухайлбал Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа.

3 дугаар сарын 30-ны 20.00 цагаас 3 дугаар сарын 31-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх сумдын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Харин Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

4 дүгээр сарын 1-5-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 4-р сарын 1-нд ихэнх сумын нутгаар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/сек. Агаарын температур шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

相关新闻