PCR шинжилгээгээр 377 хүнд коронавирус илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид хийсэн “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээгээр 377 хүний сорьцод халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн
тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт бүртгэгджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 8447 болж байна. Үүнээс Улаанбаатарынх 7000, аймаг, орон нутгийнх 910 болжээ.
“Нийт хийсэн шинжилгээний дундах эерэг эзэлсэн хувь огцом нэмэгдэж байна. Энэ нь халдвар хүн амын дунд нэлээд өргөн хүрээтэй тархсаныг илэрхийлсэн үзүүлэлт” гэдгийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа тодотгосон юм.