2020 оны ноос, арьс ширний урамшууллыг ирэх сард олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоол, 2019 оны 343 дугаар тогтоолын дагуу 2020 онд аймгийн хэмжээнд 9351 малчин, мал бүхий этгээдийн арьс шир, ноосны урамшууллыг олгоно.
Ингэхдээ анхан шатны баримтыг үндэслэн 2300 тн ноосонд 3.4 тэрбум төгрөг, 7506 малчин, мал бүхий этгээдийн бодын 54425 ширхэг, богийн 293635 ширхэг арьс, ширэнд 1.6 тэрбум төгрөг, нийт 5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг ирэх 5 дугаар сард олгохоор болжээ.